Байгууллагын тухай


Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь анх 1997 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд Газрын алба нэртэйгээр байгуулагдан улмаар Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67-р тогтоол, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 07 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2009 оны 170 тоот захирамжаар Газрын алба нь Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай нэгдэн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар болон өнөөг хүртэл орон нутаг дахь газрын болон барилгын салбарын бодлогыг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Алсын хараа
Газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлж, ухаалаг, ногоон хотын хөгжлийн хандлагыг хэрэгжүүлснээр аймгийн хүн амын амьдрах орчныг сайжруулж, эдийн засгийн нөөц чадавхийг нэмэгдүүлэх
Эрхэм зорилго
Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Аймгийн засаг даргын болон Засгийн газар агентлагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй, шуурхай иргэдэд хүргэхэд оршино.
Үйл ажиллагааны чиглэл
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг зохих журмын дагуу боловсруулах, газрын кадастр эрхлэх аймгийн Газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг дарга болон ГЗБГЗЗГазарт тайлагнах, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж төр ард түмний хоорондын холбоог бэхжүүлэх, газар ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, газраас үүдэн гарах зөрчил бэрхшээлийг арилгахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах үүрэг зорилготой. Орон нутаг дахь хот байгуулалтын бодлогыг боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зураг төсөл хайгуул шинжилгээний ажлыг зохион байгуулах, хот суурины нутаг дэвсгэр дээр хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх, гудамжны нэр, барилгын дугаар тогтоох ажлыг зохион байгуулах, барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, аймгийн төв, сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан салбарын хөгжлийн хэтийн болон ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийг оновчтой төлөвлөх, төсөл төсөөлөлд санал боловсруулж тусгуулахад мэргэжил арга зүй, удирдлага зохицуулалтаар хангах, холбогдох байгууллагад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах нь бидний үндсэн үүрэг болно.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар