Барилга, хот байгуулалтын чиглэлээр үзүүлэх үйлчилгээ

"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ЭХЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД"-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.
"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАНД ӨГӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД"-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.
"АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР, ДУЛААНЫ ТОДРУУЛАХ ХУУДАС АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД"-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.
"ДАРХАН ХОТЫН ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГ"-ыг Энд дарж харна уу.

“ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРЫН ДҮРЭМ"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байршилтын зураг /схем/ хийх

Иргэн, хуулийн этгээд газар авсан тохиолдолд аймаг, сумын засаг даргын шийдвэрийг үндэслэн хотын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар олголтын төлөвлөгөөтэй уялдуулж таньд олгосон газрын байршилтыг тодорхойлж өгөх бөгөөд байршилтын зураг баталгаажсан нөхцөлд кадастрт бүртгэж, мэдээллийн санд оруулдаг. Байршилтын зураг нь Газар олгосон шийдвэр, Инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай зөвшилцсөн тухай болон эрх бүхий албан тушаалтнуудын баталж зурсан гарын үсэг, олгосон газрын орчин дахь зам талбай, ил далд шугам сүлжээг тусгасан байр зүйн зураг зэрэг мэдээллийг багтаасан баримт бөгөөд цаашид баригдах объектыг техникийн нөхцлөөр хангах боломжийг судлан үзэхэд чухал ач холбогдолтой юм.

Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах

Архитектур төлөвлөлтийн даалгаварыг зураг төсөл захиалж хийлгэхээс өмнө боловсруулах бөгөөд зураг төслийн ажлын цар хүрээг тогтоодог. Үүнд:
Бүсчлэл, барилгажих талбай, давхрын тоо, ногоон байгууламж, авто зогсоолын хэмжээг шууд зааж өгдөг бөгөөд архитектур төлөвлөлт, талбайн тохижилт, өндөржилтөнд тавигдах шаардлага зэргийг тусгаж баталгаажуулсан баримт бичиг юм.

Загвар зураг /Эскиз/ хянаж батлах

Барилга барихаар газар авсан иргэн, хуулийн этгээд батлагдсан зургийн даалгаварын дагуу Зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар загвар зураг хийлгэж аймгийн ерөнхий архитектороор батлуулна. Загвар зураг дараах иж бүрдэлтэй байна.
a. Орчны ерөнхий төлөвлөгөө /Инженерийн Шугам Сүлжээний байгууллагуудтай зөвшилцөж тусад нь батлуулдаг./
b. Зам талбайн зай хэмжээний зураг
c. Байгуулалтын зураг /давхар бүрд/
d. Нүүр талууд /бүх талаас нь харуулна./
e. Огтлол
Эдгээр зургуудыг заавал хийлгэх бөгөөд 3 хэмжээст зургаар объектын ерөнхий байдлыг харуулж болно.

Барилгын иж бүрэн зураг хянаж батлах

Барилгын ажлын зургийн даалгаварыг зургийн байгууллага, захиалагч байгууллагууд хамтран боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвлөхийн үйлчилгээ авдаг.
Барилга байгууламжийн ажлын зураг төсөл нь ихэнх тохиолдолд дараах иж бүрдэлтэй байна. Үүнд:
a. Тайлбар бичиг
b. Ерөнхий төлөвлөгөөний зургууд /ЕТ/
c. Барилга архитектурын зургууд /БА/
d. Барилга бүтээцийн зургууд /ББ/
e. Халаалт салхивчийн зургууд /ХС/
f. Цахилгаан, Холбоо дохиолол /ЦХД/ эдгээр зургууд хийгддэг бөгөөд ББ маркын зурагт хөрсний геологийн дүгнэлт гаргуулж хавсаргасан байх ёстой.

Хот байгуулалтын хөгжлийн хандлага, хэтийн төлвийн талаар төсөөлөл боловсруулж иргэд байгууллагуудыг мэдээллээр хангаж ажиллах

Хот өргөжин тэлэх боломжийг судлаж инженерийн хангамжийг нэмэгдүүлэх, шинэ суурьшил, нийгмийн дэд бүтцийг бий болгох талаар судалгаа хийж инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай зөвшилцөн хотын хөгжлийн төсөөлөл бий болгодог бөгөөд энэ нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэсэгчилсэн төлөвлөлтүүд хийлгэх, шаардагдах зардлыг тооцож жил жилийн төсөвт суулган хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар