Газрын харилцааны чиглэлээр үзүүлэх үйлчилгээ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ БОЛОН ӨМЧЛӨХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Иргэн газар өмчилж авахад бүрдүүлэх материалууд

1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
3. Газар өмчлөх тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Насанд хүрээгүй буюу 0-18 насны хүүхдийн бүрдүүлэх материалууд

1. Төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах/
2. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
3. Өргөдөл гаргагчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулах/
4. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах/
5. Газар өмчлөх тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргуулахад бүрдүүлэх материалууд

1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
Та хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаараарай.
• Өргөдлийг гараар бичнэ. /Өргөдлийн загварыг Эндээс авч бичнэ үү./
• Өргөдөлд аль суманд газар өмчлөх хүсэлтэй байгаагаа бичнэ.
• Тодорхойлолтыг зөвхөн Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн хөдөө, орон нутагт газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэж байгаа иргэдэд гаргаж өгнө.

Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа дундаа хамтран өмчилсөн бөгөөд тухайн газрын өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэхэд бүрдүүлэх материалууд

1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
3. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын гэрчилгээний хуулбар
4. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын гэрчилгээг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх талаар гэр бүлийн гишүүдийн харилцан тохиролцож байгуулсан “Хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэрээний эх хувь /нотариат дээр хийх/
5. Газар өмчлөх эрхээ гэр бүлийн 1 гишүүнд шилжүүлэх тухай гар өргөдөл

Газар эзэмших тухай хүсэлт гаргах

1. Газар эзэмших тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААН-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААН бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Иргэн бол багийн засаг даргын тодорхойлолт
4. Эзэмшихийг хүссэн газрын тойм, фото зураг
8. Газар эзэмших тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэх

1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААНБ-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон даргын иргэний үнэмлэхний хуулбар
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /Эх хувь/
4. Газар эзэмших гэрээ /Эх хувь/
5. Газрын кадастрын зураг /Эх хувь/ 6. Газар эзэмших тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах

Үйлчилгээний нөхцөл: Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана.
1. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААНБ-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /Эх хувь/
4. Газар эзэмших гэрээ /Эх хувь/
5. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын тайлан
7. Газар эзэмших тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./
Асуудал шийдвэрлэх хугацаа: Өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд явагдана.
1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай талуудын өргөдөл, ААНБ бол талуудын хүсэлт бүхий албан бичиг
2. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/
3. Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо /Маягтыг Эндээс авч бөглөнө үү./, хураамж төлсөн тухай баримт /Эрх шилжүүлж байгаа талд хамаарна./
4. Газар эзэмших гэрээ, гэрчилгээний эх хувь
5. Талуудын иргэний үнэмлэхний /ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний/ хуулбар
6. Газрын төлбөр, татвар төлсөн баримт, тооцоо нийлсэн акт
7. Татварын цахим тодорхойлолт
8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын тайлан
9. Газар эзэмших тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Гадаадын иргэн, хуулийн этгээд Газар ашиглах тухай хүсэлт гаргах

1. Газар ашиглах тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААН-Албан бичиг/
2. Пасспорт/ААН бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Гадаадын иргэн, харьяатын газрын тодорхойлолт
4. Ашиглахыг хүссэн газрын тойм, фото зураг
5. Газар ашиглах тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Гадаадын иргэн, хуулийн этгээд Газар ашиглах гэрээ, гэрчилгээг шинэчлэх

1. Газар ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААНБ-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, даргын иргэний үнэмлэхний хуулбар
3. Гадаадын иргэн, харьяатын газрын тодорхойлолт
4. Газар ашиглах эрхийн гэрчилгээ /Эх хувь/
5. Газар ашиглах гэрээ /Эх хувь/
6. Газрын кадастрын зураг /Эх хувь/ 7. Газар ашиглах тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах

Үйлчилгээний нөхцөл: Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ашиглагч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана.
1. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААНБ-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Гадаадын иргэн, харьяатын газрын тодорхойлолт
4. Газар ашиглах эрхийн гэрчилгээ /Эх хувь/
5. Газар ашиглах гэрээ /Эх хувь/
6. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын тайлан
8. Газар ашиглах тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./
Нээлттэй утас: 70376483, 70376471

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар