Суурь судалгаа, мониторинг

Яагаад Захиалгат хянан баталгаа хийлгэдэг вэ?
Иргэн, хуулийн этгээд нь өмчлөл, эзэмшил ашиглалтын газраа ашиглах явцад хөрсний бохирдол эрүүл ахуйн үзүүлэлт, ургамлын нөмрөгийн төлөв байдлыг газар дээр нь судлаж, эдгээрт гарч байгаа өөрчлөлтийг өмнөх хянан баталгааны дүгнэлттэй харьцуулан дүгнэж, цаашид газрыг хэрхэн зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаар дүгнэлт, зөвлөмж өгөх зорилгоор тухайн ажлыг 5 жил тутамд хийдэг.
Ямар тохиолдолд Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэдэг вэ?
Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын төлөв байдал, чанарт хяналт тавих, газрыг бохирдол, доройтлоос сэргийлэх, газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөн, зохион байгуулахад чухал ач холбогдолтой ажил юм. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах, эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана. 58.7-д Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Дараах тохиолдолд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг 5 жил тутамд хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Иргэн аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газрууд
- Бүх төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй газрууд, түүнд хамааралтай зам, шугам сүлжээний газрууд
- Бүх төрлийн дэд бүтэц, зам, шугам сүлжээ, барьж байгуулах газрууд
- Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх дуусгавар болж байгаа буюу бусдад шилжүүлж байгаа газрууд
- Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах болон гаргах газруудад

Суурь судалгаа, газрын мониторингийн тухай мэдээлэл

 №  Мэдээллийн төрөл Файлыг үзэх холбоос
1 Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэж юу вэ? Файлыг үзэх
2 Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэж юу вэ? Брошур татах
3 Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагуудын жагсаалт Жагсаалтыг харах


Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар

 №  Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар Файлыг үзэх холбоос
1 Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар Файлыг үзэх
2 Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар Файлыг үзэх
3 Тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар Файлыг үзэх
4 Хот тосгон, бусад суурины газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын аргачилсан заавар Файлыг үзэх

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар