Байгууллагын түүхэн замнал


Дархан-Уул аймгийн засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар захирамжаар анхны бие даасан Дархан-Уул аймгийн “Газрын алба” байгуулагдаж, дараах бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Үүнд:
1. Газрын албаны дарга – А.Нармандах
2. Мэргэжилтэн - Т.Энхбаатар
3. Мэргэжилтэн – Ш.Тунгалаг
4. Нягтлан бодогч – Н.Нармандах
Шинээр байгуулагдсан Газрын алба нь газрын шинэтгэлийн бодлогыг бодитой хэрэгжүүлж, Газрын тухай багц хуулийг орон нутагт хэрэгжүүлэн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулан, бүртгэлжүүлж, газрын бодлого, хөтөлбөрийг аймгийн хэмжээнд боловсруулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Газрыг нөхөн сэргээх сан” байгуулж, энэ сангаас нийтдээ 11.7 га газарт нөхөн сэргээлт хийж ажиллажээ.

2000 оны 12 дугаар сарын 20-нд Газрын албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн “Хот байгуулалт-Газрын харилцааны алба” болж зохион байгуулагдан, хот байгуулалт, газрын харилцааны асуудлыг шийдвэрлэн үйл ажиллагаагаа явуулж байв. Үүнд:
1. Албаны дарга – Г.Ганбат
2. Ерөнхий архитектор – Д.Эрдэнэбаяр
3. Барилгын ерөнхий мэргэжилтэн – Х.Таванхошуу
4. Газрын ерөнхий мэргэжилтэн – А.Нармандах
5. Газар зохион байгуулагч инженер – Ю.Ариунболд
6. Газар зохион байгуулагч инженер – А.Мөнхбаяр
2002 оны 06 дугаар сард албаны даргаар В.Буянжаргал, Ерөнхий архитектороор Д.Майдар нар томилогдон ажиллаж эхэлсэн байна.

2003 оны 01 дүгээр сард бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Газрын алба, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газартай нийлж “Дархан-Уул аймгийн Газрын алба” нэртэй болж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шууд удирлагад харъяалагдаж дараах зохион байгуулалтаар ажиллаж эхлэв.
1. Албаны дарга – З.Мөнхбат
2. Газар зохион байгуулагч инженерээр - А.Нармандах, Ю.Ариунболд, А.Мөнхбаяр
3. Геодезийн инженер - Б.Мөнхчулуун
4. Эд хөрөнгийн улсын бүртгэгч - О.Амартуяа, Б.Хишгээ
5. Нягтлан бодогч - Б.Мөнгөнтогос
6. Жижүүр гурав, жолооч, үйлчлэгч нийт арван хүний бүрэлдэхүүнтэй байв.
Аймгийн Газрын алба нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх түүхэн чухал үйл явдлын эхлэл ажлыг бодитой хангаж, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэн, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, эзэмшигч, ашиглагч, өмчлөгчдийн газрын кадастрын зураглалыг хийж, мэдээллийн сан байгуулан ажиллаж байв.
2006 оны 06 дугаар сард бүтцийн өөрчлөлт хийж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар алба болон бие даан тусгаарлаж, мөн Дархан-Уул аймгийн Газрын алба нь бие даан дараах бүтцээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнд:
1. Албаны дарга – З.Мөнхбат
2. Газар зохион байгуулагч инженер - А.Нармандах, Ю.Ариунболд, А.Мөнхбаяр
3. Геодезийн инженер - Б.Мөнхчулуун
4. Газрын кадастр, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн - Ч.Анхбаяр
5. Бичиг хэргийн ажилтан - Н.Нарантуяа
6. Нягтлан бодогч - Б.Мөнгөнтогос
7. Харуул, жолооч, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь тухайн үеэс аймгийн газрын бодлого боловсруулж, аймгийн хэмжээнд ГНСҮА-ийг шинэчлэн тооллого явуулж, аймгийн хэмжээнд шинээр газрын бодлого боловсруулахаар ажиллаж эхэлжээ.
Засгийн газар агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дахь зүйлийн 8.4 дэхь хэсэг, УИХ-ын 2008 оны 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2007 оны 354, 2008 оны 64, 67 дугаар тогтоолыг үндэслэн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаар тушаалаар “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” нэртэйгээр зохион байгуулагдаж, 2009 оны 07 дугаар сарын 01-нээс хот байгуулалтын албатай нэгдэн батлагдсан бүтцийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж эхэлсэн байна. Үүнд:
1. Албаны дарга – З.Мөнхбат
2. Ерөнхий архитектор - Д.Майдар
3. Ахлах мэргэжилтэн – Х.Олонбаяр
4. Инженерүүд – Х.Туул, Д.Мөнхмандал, Б.Очиржав
5. Газар зохион байгуулагч инженер - А.Нармандах
6. Инженер - Б.Мөнхчулуун, Ю.Ариунболд, Г.Нямдорж, А.Мөнхбаяр, Д.Батчулуун
7. Архив, бичиг хэргийн эрхлэгч - Ц.Чулуунцэцэг
8. Нягтлан бодогч - Б.Мөнгөнтогос
9. Харуул, жолооч, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.

ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны Б/186 дугаар тушаалаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар дараах бүтэцтэйгээр ажиллаж байв. Үүнд:
1. Газрын дарга – Д.Ганбаяр
2. Газрын удирдлагын хэлтсийн даргын дарга - Г.Нямдорж
3. Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга – Х.Олонбаяр
4. ГЗБТ, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн – Б.Баярмаа
5. Газрын татвар, төлбөр, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн – Ц.Чулуунцэцэг
6. Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Ч.Анхбаяр
7. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Э.Түмэнжаргал
8. Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн – Б.Мөнхчулуун
9. Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн - Д.Батчулуун
10. Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Б.Золбаясах
11. Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн - С.Ундрах
12. Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Б.Мөнгөнтогос
13. Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Б.Төмөр
14. Барилгын шинжээч - С.Дарханбаатар
15. Ахлах нягтлан бодогч – Б.Мөнхзул
16. Архив, бичиг хэргийн ажилтан - Ц.Цэнд-Аюуш
17. Дархан сумын газрын даамал - Э.Гүрханд
18. Хонгор сумын газрын даамал - Ц.Базарсад
19. Орхон сумын газрын даамал - Ч.Үүрийнтуяа
20. Шарын гол сумын газрын даамал - Д.Болорцэцэг
21. Үйлчлэгч - Х.Ролжинжав
22. Жолооч – Ч.Цогт нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.

Өдгөө ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар дараах бүтэцтэйгээр ажиллаж байна. Үүнд:
1. Газрын дарга – Д.Батчулуун
2. Газрын удирдлагын хэлтсийн даргын дарга - Г.Нямдорж
3. Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга – Х.Олонбаяр
4. ГЗБТ, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн – Б.Баярмаа
5. Газрын татвар, төлбөр, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн – Ц.Чулуунцэцэг
6. Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Ү.Оюундарь
7. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Э.Түмэнжаргал
8. Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн – Б.Мөнхчулуун
9. Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн - М.Дарьсүрэн
10. Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн -
11. Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн - С.Ундрах
12. Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Б.Мөнгөнтогос
13. Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн - Б.Төмөр
14. Барилгын шинжээч - С.Дарханбаатар
15. Ахлах нягтлан бодогч – Б.Мөнхзул
16. Архив, бичиг хэргийн ажилтан - Б.Батбаяр
17. Дархан сумын газрын даамал - Ө.Мягмарсүрэн
18. Хонгор сумын газрын даамал - Ц.Базарсад
19. Орхон сумын газрын даамал - Ч.Үүрийнтуяа
20. Шарын гол сумын газрын даамал - Д.Болорцэцэг
21. Үйлчлэгч - Х.Ролжинжав
22. Жолооч – нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017-2020 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг анх удаа хамт олны санаачлага, оролцоотойгоор 14 зорилтын хүрээнд төлөвлөж, газрын даргаар 2017.02.22-ны өдөр батлуулан мөрдөж ажиллаж байна. Тус стратеги төлөвлөгөөнд байгууллагын алсын харааг “Газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлж, ухаалаг, ногоон хотын хөгжлийн хандлагыг хэрэгжүүлснээр аймгийн хүн амын амьдрах орчныг сайжруулах, эдийн засгийн нөөц чадавхийг нэмэгдүүлэх” хэмээн тодорхойлсон нь газрын салбарын бодлогыг хот байгуулалтын салбарын бодлоготой уялдуулан ажиллах онцлог бүхий дэвшилтэт зорилготой болсон юм.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар