Гар зургийн уралдааны удирдамж

Зорилго
Монгол улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан цэцэрлэгийн хүүхэд, сурагчдын дунд газрын зураг, газар зүйн мэдлэгээ сорих, газрын зургийн ач холбогдлыг ойлгуулах, газрын зураг, газар зүйн мэдлэгээ зургийн аргаар илэрхийлэх боломж олгох
Бүтээлийн сэдэв
“Газрын зураг миний амьдралд”, “Миний Гэр газрын зураг дээр”, “Миний Сургууль газрын зураг дээр”, “Миний Цэцэрлэг газрын зураг дээр”
Хамрах хүрээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд өгөгдсөн дараах сэдвийн хүрээнд газрын зураг зурж ирүүлнэ. Үүнд:
• Цэцэрлэгийн хүүхдүүд: “Миний Цэцэрлэг газрын зураг дээр”, “Миний гэр газрын зураг дээр” сэдвээр
• Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид: “Миний Сургууль газрын зураг дээр”, “Миний Гэр газрын зураг дээр”
• Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид: “Газрын зураг миний амьдралд”, “Миний Сургууль газрын зураг дээр” сэдвээр бүтээл зурна.
Тавигдах шаардлага:
Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурагдсан зургийг уралдаанд оролцуулахгүй.
Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан А3 форматын /42х59,4 см/ цаасан дээр зурна.
Бүтээлийг ирүүлэх хугацаa
Зургийн ар талд овог /бүтнээр/ нэр, хүйс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. Мөн зургийн баруун доод өнцөгт өөрийн нэр болон бүтээлийг зурж дууссан хугацааг бичнэ.
Дархан-Уул аймгийн оролцогчид бүтээлээ Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2020 оны 10 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 15 хүртэл ирүүлнэ.
Бүтээлийг шалгаруулах
Урьдчилсан шалгаруулалтыг Аймгийн ГХБХБГ 2020 оны 10 дугаар сарын 20-ны дотор явуулж, 3 насны ангилалд тус бүр 3 бүтээлийг шалгаруулан 2020 оны 10 дугаар сарын 25-ны дотор ГЗБГЗЗГ-т ирүүлнэ.
Нэгдсэн шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан шалгаруулна.
Шагнал
3 насны ангилал тус бүрт эхний 3 байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Бүтээлийг Геодези, зураг зүйн салбарын түүхэн үзэсгэлэнд байршуулна.
Зохион байгуулагч
Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын геодез, фотограммер, зураг зүйн холбоо
Холбоо барих: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Утас: 70376471, 88014960

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар