ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Дархан сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/232 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /га/  Зориулалт Газрын байршлын зураг
1 Дархан 10 12-р хороолол 0.05 Үйлчилгээ Энд дарж харна уу
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг 2019-12-17–ны өдрийн 08:30-17:30 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж, дүгнэлтийг 3 хоногт багтаан Сумын Засаг даргад танилцуулан дүнг нийтэд зарлана.
Tөсөл сонгон шалгаруулалтанд оролцогч тэмдэгтийн хураамж /12500 төгрөг/-ийг Татварын цахим системийн https://e-tax.mta.mn/ цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаана уу./Төлбөрийн даалгавар үүсгэх зааврыг Энд дарж харна уу./
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
2.Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх
3.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
4.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
5.Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
ЖИЧ: Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
Төслийн шалгуур үзүүлэлтүүд:
1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Лавлах утас: 70376471, 70376483

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар