ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.

2021-10-22-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-А/293 дугаар захирамжийн дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт 7 байршилд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг 2021.12.22-2021.12.24-ний өдрийн 08:30-17:30 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш 2021.12.29-ний өдөрт багтаан төсөл тус бүрээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж, дүгнэлтийг Аймгийн Засаг даргад танилцуулан дүнг нийтэд зарлана.
Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушааж, баримтыг ирүүлсэн байна. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх /баримтаар нотолсон байна/
2.Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх /төсөлд дэлгэрэнгүй оруулах/
3.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандарт/MNS ISO 21500/-ын дагуу боловсруулагдсан цогц баримт бичиг байх
4.Төслөө зарласан хугацаанд нь эх хувийг битүүмжлэн өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ирүүлсэн байх
5.Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
6.Барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий байгууллагатай хийсэн гэрээ болон тухайн гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл гэрчилгээний хуулбар, сүүлийн гурван жилийн хийж гүйцэтгэсэн ажлын туршлагыг илэрхийлсэн баримтын хамт төсөлд дэлгэрэнгүй оруулах
7. Эрх бүхий зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй ААНБ-аар гүйцэтгүүлсэн эскиз зурагтай байх /батлуулаагүй байж болно/
Төсөл сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн, ААНБ-ууд заасан хугацаанд аймгийн ГХБХБГ-т бүртгүүлэх ба дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
Аж ахуйн нэгж байгууллага бол:
- Албан бичиг /Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд дээрх шаардлагуудыг хангаж чадах эсэхээ илэрхийлсэн байна/
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
- Тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлсөн баримт
Иргэн бол:
- Өргөдөл бичих /Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд дээрх шаардлагуудыг хангаж чадах эсэхээ илэрхийлсэн байна/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлсөн баримт
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
Дор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулна:
1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /м2/  Зориулалт Газрын байршлын зураг Архитектур төлөвлөлтийн даалгавар
1 Дархан 8 Дэвшил 8 дугаар гудамж 811 тоот
10000
Орон сууц Энд дарж харна уу Энд дарж харна уу
2 Дархан 10 12-р хороолол Бурхант 5 дугаар гудамж 501 тоот
2500
Үйлчилгээтэй орон сууц Энд дарж харна уу Энд дарж харна уу
3 Дархан 13 Үйлдвэрчин 2 дугаар гудамж 201 тоот
37000
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар Энд дарж харна уу Энд дарж харна уу
4 Дархан 13 Үйлдвэрчин 3 дугаар гудамж 311 тоот
1130
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар Энд дарж харна уу Энд дарж харна уу
5 Дархан 13 Үйлдвэрчин 3 дугаар гудамж 313 тоот
2000
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар Энд дарж харна уу Энд дарж харна уу
6 Дархан 13 Үйлдвэрчин 3 дугаар гудамж 309 тоот
1780
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар Энд дарж харна уу Энд дарж харна уу
7 Дархан 14 Ардын хувьсгалын өргөн чөлөө 1 дүгээр гудамж 112 тоот
2982
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор Энд дарж харна уу Энд дарж харна уу

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 91215080, 70376471 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар