2021.08.26-НД ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТАНХИМЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2021-07-28-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2021.06.30 -ны өдрийн А/68 дугаар захирамжийн дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт 1 байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021.08.26-ны өдрийн 10:00 цагт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хурлын танхим-д зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2021.08.23-2021.08.25-ны өдрийн 09:00-16:00 цагийн хооронд ГХБХБГ-ын хурлын танхимд байрлуулсан битүүмжилсэн хайрцаганд хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлж, дугтуйнд хийж битүүмжлэн хайрцаганд хийнэ.
ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Дуудлага худалдааны дуудах анхны үнийн дүнгийн 10%-тэй тэнцүү хэмжээтэй байна. /Дархан төрийн сан банкны 100190000967 Да.Газрын дуудлага худалдааны орлого/ тоот дансанд тушаана.
3. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус цахимааар илгээсэн байна. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; захирлын иргэний үнэмлэхний хуулбар,
2. Дэнчин төлсөн баримт /Дуудлага худалдааны дуудах анхны үнийн дүнгийн 10%-тэй тэнцүү хэмжээтэй байна. /Дархан төрийн сан банкны 100190000967 Да.Газрын дуудлага худалдааны орлого/ тоот дансанд тушаана.
3. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус цахимааар илгээсэн байна. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
Дуудлага худалдааны ялагчаас бусад оролцогчдын дэнчинг Ажлын 5 хоногийн дотор аливаа шимтгэлгүйгээр буцаан шилжүүлнэ.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 № Газрын зориулалт   Баг   Газрын хаяг  Талбайн хэмжээ /м2/ Үнэлгээний бүсийн нэр Газрын үнэлгээний бүс Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг Газрын байршлын зөвшилцлийн зураг Архитектур төлөвлөлтийн даалгавар
1 Үйлчилгээ 6 Хөтөлийн 36 дугаар гудамж 3602 тоот 5000 Худалдаа, үйлчилгээ 12 44,946,000 Энд дарж харна уу Энд дарж харна уу Энд дарж харна уу

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 91215080, 70376471 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар