Сумдын даамлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.

2022-11-07-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын газрын даамлуудад Газрын төлбөр, татвар, үнэлгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө болон газрын төлбөрийн цахим системийн хөгжүүлэлтийн явцыг танилцууллаа.
Газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын төлбөр, татварын хэмжээг цахимаар харах, төлөх боломжтой ба egazar.gov.mn газрын кадастрын мэдээллийн сангийн цахим систем болон иргэн олон нийтэд зориулсан гар утасны аппликейшн egazar-аар дамжуулан газрын төлбөр, татварыг төлөх боломжтой юм. Мөн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг egazar.gov.mn -ээр хүсэлт илгээн хүлээн авах боломжтой боллоо.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар