“ГАН БҮТЭЭЦ” /БНбД53-03-22/ БАРИЛГЫН НОРМ БА ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.

2022-10-18-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Барилгын норматив баримт бичиг батлах тухай” 222 дугаар тушаалын дөрөв дүгээр хавсралтаар баталсан “Ган бүтээц” /БНбД53-03-22/ Барилгын норм ба дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн, 2023 оны 3-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр батлагдлаа.
“Ган бүтээц” /БНбД 53-03-22/ барилгын норм ба дүрэм нь төрөл бүрийн зориулалт бүхий барилга байгууламжийн хасах 60°С-ээс доошгүй, нэмэх 100°С-ээс ихгүй температурт ашиглагдах ган бүтээцийг төсөллөх шаардлагыг тогтооно.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар