Иргэн та ямар тохиолдолд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт хийлгэх шаардлагатай вэ?

2022-05-20-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, гүйцэтгэн дүгнэлт гаргадаг.
Дараах тохиолдолд хянан баталгааг хийж гүйцэтгэнэ:
- Иргэн аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газрууд
- Бүх төрлийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй газрууд, түүнд хамааралтай зам, шугам сүлжээний газрууд
- Бүх төрлийн дэд бүтэц, зам, шугам сүлжээ, барьж байгуулах газрууд
- Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх дуусгавар болж байгаа буюу бусдад шилжүүлж байгаа газрууд
- Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах болон гаргах газрууд
/Газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны ажлыг 5 жилд нэг удаа хийлгэх бөгөөд газрын эрх шилжсэн тохиолдолд өмнө нь хийлгэсэн дүгнэлт 5 жилийн хугацаанд хүчинтэй/

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар