Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

2022-04-12-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08, 09, 10-ний өдрүүдэд Хонгор, Орхон, Шарын гол сумдад болон Дархан сумын 18 багийн төвүүдэд 3 хоног зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 26 багийн нийт 2273 иргэн, хуулийн этгээдэд газрын харилцаатай холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж, egazar.gov.mn цахим системийн ач холбогдол, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахимаар санал өгөх, газрын төлбөр, татварын ногдуулалт, төлөлт, нөхөн бүрдүүлэлтийн баримт бичиг хүлээн авч, шинэчилсэн бүртгэлд хамруулах, кадастрын зурган мэдээллээр үйлчлэх зэрэг нийт 13 төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллалаа.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар