Хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх үндсэн хүчин зүйл бол өндөр мэдлэг, чадвартай хүний нөөц юм. Хүний нөөц бол бусад нөөцүүдтэй харьцуулахад хамгийн шавхагдашгүй арвин баялаг байдаг бөгөөд хүнийг байнга хөгжихийг шаардаж байдаг. Чадварлаг мэргэжилтэн ажил горилогчдыг өөртөө татах, чадварлаг ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, ажилчдыг чадваржуулах нь байгууллагын нэн тэргүүний зорилт мөн. Хүний нөөц бол шавхагдашгүй арвин бөгөөд хөгжих тусам сэтгэж, сэтгэхийн хэрээр бүтээлч болдог. Уян хатан бөгөөд бусад нөөцүүдээс ялгарах онцлог нь хүний боломж, санаачлага хязгааргүй. Газрын шинэтгэл, барилга, хот байгуулалтын бодлогыг гардан хэрэгжүүлэхэд байнга шинэ мэдлэг, арга барил эзэмших, дэвшилтэт технологиийг ажилдаа нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа тул боловсон хүчнийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх шаардлагатай байна. Мөн сумдын газрын даамлуудыг чадваржуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх зорилт тавьж байна. 1. Байгууллагаас албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд дараах чиглэлийг баримталж ажиллах болно. Үүнд: - Албан хаагчдын мэдлэг чадварыг байнга дээшлүүлэхэд чиглэсэн бүхий л арга хэмжээг хөрөнгө оруулалт гэж үзнэ. - Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжинэ. - Албан хаагчид ажиллах явцдаа ур чадвараа тогтмол нэмэгдүүлэх - Мэдээлэл болон туршлагаа харилцан солилцох орчныг бүрдүүлж, шаардлагатай үед зохион байгуулалтай сургалтанд хамруулна. - Мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх, төрөл бүрийн ажлын чиг үүргийг гүйцэтгэх чадвар эзэмшүүлэхийн тулд албан хаагчдыг тодорхой хугацаагаар өөр хооронд нь сэлгүүлэн ажиллуулж дадлагажуулна. - Ажилтны ажлын туршлага, онцгой ур чадварыг улам хөгжүүлэхийн тулд тодорхой хугацаатай асуудал боловсруулах үүрэг даалгавар, томилолт өгч ажиллана. 2. Албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр дараах бодлогыг баримтлана. Үүнд: - Байгууллагын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгохын тулд нийт ажиллагсад нь тасралтгүй суралцдаг, суралцах шинэ арга барилыг идэвхитэй эрж хайн хэрэгжүүлнэ. Сургалтыг дараах төрлөөр зохион байгуулна: - Ажлын байран дахь сургалт - Бие хүний ур чадварыг дээшлүүлэх сургалт - Давтан буюу мэргэшүүлэх сургалт 1. Газрын дотоод нөөцийг ашиглаж ажлын байран дахь сургалтыг явуулна. 2. Хамтарч /баг, бүлгээр/ ажиллахыг дэмжинэ.