Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт гэж юу вэ?
Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтболох үндэслэл юу вэ?
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж болохоор тусгагдсан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.
Ямар хууль, дүрэм журмаар зохицуулагддаг вэ?
Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан аргачлал, газрын суурь үнэ, итгэлцүүрийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлж гаргадаг.
Газрын үнэ юунаас хамаардаг вэ? Бүх газар адилхан үнэлэгдэх үү?
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын суурь үнийг шинэчлэн баталсан. Тус тогтоолоор Дархан-Уул аймгийн төвийн сум болох Дархан сум нь газрын төлбөрийн үнэлгээний 13 бүстэй, бүс тус бүрийн Газрын суурь үнэ газрын зориулалтаас хамаарч харилцан адилгүй өөр өөр батлагдсан байдаг. ТиймээсГазрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход
Газрын зориулалт, Газрын төлбөрийн бүсийн аль бүсэд хамаарч байгаа эсэх, Газрын талбайн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй өөр өөрөөр бодогдоно.
Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын ялгаа юунд байна вэ? Ямар газрыг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар олгоно гэсэн заалт байдаг уу?
2017 оны 11-р сард Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж Төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж заасан.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, газрыг нэгж талбар тус бүрээр төлөвлөж, дуудлагаар болон төсөл сонгон шалгаруулалтаар олгох боломжтойг нэг бүрчлэн зааж өгдөг.
Дуудлага худалдаанд яаж оролцох вэ? Хэн оролцох эрхтэй вэ? Хэрхэн оролцох вэ?
Дуудлага худалдааг
цахимаар болон танхимаар гэсэн 2 төрлөөр явуулдаг. 18 насанд хүрсэн хүн болон хуулийн этгээд бүгд оролцох боломжтой.
Дуудлага худалдааг
цахимаар явуулах үед Газрын цахим биржийн програм хангамж болох
www.mle.mn –д хандан, бүртгүүлж оролцох боломжтой. Тус програм хангамжид бүртгүүлснээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт болж байгаа газрын бүхий л мэдээллийг эндээс авч болно, мөн оролцож болно.
Танхимын хэлбэрээр явуулахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчөөр дамжуулан танхимын зохион байгуулалтаар ГХБХБГ-аас зохион байгуулж явуулна.
Дуудлага худалдаанд оролцохдоо мөнгө төлдөг үү?
Дуудлага худалдаанд оролцож авах гэж байгаа газрынхаа дуудлага худалдааны анхны үнийн 10 хувийг буюу Дэнчингийн мөнгө, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн дагуу 12500 төгрөг тушаана.
Өөрийнхөө эзэмшлийн газрын дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийн хэмжээг хаанаас харах, мэдэх боломжтой байдаг вэ?
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн газрын дэлгэрэнгүй мэдээлэл жилд төлөх газрын төлбөрийн хэмжээ, газрын дуудлага худалдааны анхны үнэ, төлбөрийн бүсийн аль бүсэд хамаарч байгаа эсэх, сургууль, цэцэрлэгээс хэдэн метрийн зайд орших гэх мэт
www.egazar.gov.mn цахим хаягаар газрын Нэгж талбарын дугаарыг оруулаад харж болно. Нэгж талбарын дугаар нь таны газрын гэрээ, гэрчилгээнд бичигдсэн 10 оронтой тоог хэлнэ.