МОНГОЛ УЛСЫН ХАЯГЖУУЛАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ

Монгол Улсын хаягжуулалтын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 35 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Дархан сумын төв гудамжнууд, 2 дугаар хавсралтаар цогцолбор газар, нэрэмжит талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн нэр, байршил, хил заагийг баталсан тогтоол гаргасан. Уг тогтоол шийдвэрийг үндэслэн Дархан сумын хаягийн төслийн зураг хийгдсэн. Тогтоолыг татаж авах бол Энд дарж татаж авна уу. Дархан сумын хаягийн төслийн зургийг 2018 оны 09 сарын 28-ны өдрийн Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 7 дугаар хуралдааны 7/02 тогтоолоор баталсан. Тогтоолыг татаж авах бол Энд дарж татаж авна уу.
Батлагдсан хаягийн зургийн дагуу Дархан сумын 9-16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 19 замын уулзвар, өргөн чөлөөнд 28 хаягийн тэмдэг үйлдвэрлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн иргэн аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн хаяг дугаарыг шинэчилсэн хаягийн зургийн дагуу олгож байна.

2019 оны 11 сарын байдлаар шинэчилсэн хаягийн зургийн дагуу нийт 118 иргэн, 117 аж ахуйн нэгжид хаяг дугаар олгоод байна.
Орхон сумын хаягийн төслийн зургийг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолоор баталсан.
Шарын гол сумын хаягийн төслийн зургийг 2019 оны 05 сарын 28-ны өдрийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 дугаар тогтоолоор баталсан.




Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар