Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07 -ны өдрийн 01-А/389 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2020.12.24 -ны өдөр газрын биржийн / www.mle.mn / програм хангамж ашиглан цахимаар зохион байгууллаа.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020.12.17-ны 9 цаг 00 минутаас эхлэн 2020.12.23-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл газрын цахим биржийн www.mle.mn програм хангамжаар хүлээн авсан бөгөөд цахимаар нэг оролцогч хүсэлт ирүүлж, Дархан сумын 8-р багт байрлах 500м.кв үйлчилгээний зориулалттай газрыг 21.0 сая төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо.