2020-11-04-НД ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2020-10-20-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01-А/333 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад Аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд дахин зохион байгуулна.
Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2020.11.02 - 2020-11-04-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт
2. Дэнчин төлсөн баримт /Дуудлага худалдааны дуудах анхны үнийн дүнгийн 10%-тэй тэнцүү хэмжээтэй байна./; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаана.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаана уу. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:

1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт /Дуудлага худалдааны дуудах анхны үнийн дүнгийн 10%-тэй тэнцүү хэмжээтэй байна./; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаана.
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаана уу. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /м2/  Зориулалт Газрын төлбөрийн бүс Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг
1 Дархан 6 Дархан Сэлэнгийн чиглэлийн замын дагуу зүүн талд 5000 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 12-р бүс 45,000,000 Энд дарж харна уу
2 Дархан 8 Шинэ зам дагуу 500 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 20,000,000 Энд дарж харна уу
3 Дархан 12 7-р хороолол, УГТХ-ийн баруун талд 1550 Биеийн тамир, спортын байгууллага /Спорт заал/ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 62,000,000 Энд дарж харна уу
4 Дархан 12 14-р хороолол 2481 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 99,240,000 Энд дарж харна уу
5 Дархан 12 14-р хороолол 2660 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 106,400,000 Энд дарж харна уу
6 Дархан 13 Үйлдвэрийн район 10002 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 192,038,400 Энд дарж харна уу
7 Дархан 13 Үйлдвэрийн район 10002 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 192,038,400 Энд дарж харна уу
8 Дархан 13 Үйлдвэрийн район 25200 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 483,840,000 Энд дарж харна уу
9 Дархан 13 Үйлдвэрийн район 16000 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 307,200,000 Энд дарж харна уу
10 Дархан 13 Үйлдвэрийн район 10000 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 192,019,200 Энд дарж харна уу
11 Дархан 13 Үйлдвэрийн район 4000 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 77,145,600 Энд дарж харна уу

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 99889695, 99378845, 70376483 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар