ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР

2023-09-28-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
Бүрдүүлэх материал:

1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/
Бүртгүүлэх хугацаа, хүсэлт авах цахим хаяг:

Шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагч нь дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн darkhan@gazar.gov.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 09 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагийн хооронд илгээнэ үү.
Жич: Төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай шалгалтаар нөхнө.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар