2023-02-16-нд Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна.

2023-02-13-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймагт 2023-02-16-ны өдрийн 9:00 цагт Залуучууд театрт зохион байгуулагдах Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай болон Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Иргэн та хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхгүйгээр саналаа өгөх тохиолдолд ЭНД саналаа өгнө үү. Хуулийн заалт тус бүрээр санал өгөх бол дараах холбоосуудаар орж саналаа өгнө үү.
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
Геодези, зураг зүйн тухай /шинэчилсэн найруулга/
Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Саналаа өгөх тохиолдолд өөрийн эрхээр нэвтрэн орох шаардлагатайг анхаарна уу. Хэрвээ анх удаа орж байгаа бол бүртгүүлэх товчлуур дээр дарж бүртгүүлээрэй.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар