2022-12-30-нд Шарын гол суманд газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулагдана.

2022-12-01-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2022.11.30-ны өдрийн А/163 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан, Дархан багуудын нутаг дэвсгэрт 4 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2022.12.30-ны өдөр газрын биржийн цахим систем / www.mle.mn /-ээр зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2022.12.23-2022.12.29-ний өдрийн 15:00 цаг 00 минут хүртэл www.mle.mn цахим системээр хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 2022.12.30-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд явагдана.

Цахим дуудлага худалдааг дараах дарааллын дагуу явуулна.

1. Оролцогч www.mle.mn -д заавал бүртгүүлсэн байна. Хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг www.mle.mn -д баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ;
2. Дуудлага худалдаанд оролцогч өөрийн үнийн саналаа www.mle.mn програм хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдааг зогсоох хүртэлх хугацаанд нэвтрэх, бусад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналтай танилцах, үнийн саналаа өөрчлөх эрхтэй;
3. Дээрх хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ;
4. Дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулах үүрэгтэй;
5. Цахим дуудлага худалдааг зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна; 6. Дуудлага худалдааны ялагчаас бусад оролцогчдын дэнчинг Ажлын 5 хоногийн дотор аливаа шимтгэлгүйгээр буцаан шилжүүлэх бөгөөд шилжүүлэх данс тодорхойгүй тохиолдолд цахим бүртгэл дэх утас, хаягаар оролцогчтой холбогдож шилжүүлнэ;
7. Дуудлага худалдааны үр дүнгийн талаарх мэдээллийг уг дуудлага худалдааг зохион байгуулснаас хойш хуанлийн 3 өдрийн дотор интернэтээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлж, скайнердан ирүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчингийн 10 хувь төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190000967 тоот/ дансанд тушаана.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус цахимааар илгээсэн байна. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 № Төлөвлөлтийн нэгж талбар Газрын зориулалт   Баг  Газрын хаяг  Талбайн хэмжээ /м2/ Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг
1 2433024 Автомашины засвар, үйлчилгээний газар Хайрхан Тамирчид-2 гудамж 700 700,000 Энд дарж харна уу
td>2 2438230 Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор Хайрхан 19-р цэцэрлэгийн баруун талд 215 215,000 Энд дарж харна уу
3 2438248 Автомашины засвар, үйлчилгээний газар Хайрхан Дулаан Шарын гол ТӨХК-ийн урд талд 500 500,000 Энд дарж харна уу
4 2433019 Автомашины засвар, үйлчилгээний газар Дархан Ч.Цэрэндорж-5 гудамж 598 598,000 Энд дарж харна уу

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-6471, 99203079 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар