Шарын гол суманд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

2022-10-06-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

2022 оны 10 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвийн Найрамдал талбайд зохион байгуулагдсан “Алтан намар-2022” хөдөлмөрийн яармаг, нээлттэй хаалганы өдөрлөгт ГХБХБГ-ын албан хаагчид оролцож, хамтран ажиллалаа.
Өдөрлөгөөр нийт 45 иргэн, хуулийн этгээдэд газрын харилцаатай холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж, egazar.gov.mn цахим системийн үйл ажиллагааг сурталчлах, газрын төлбөр, татварын ногдуулалтыг цахимаар хэрхэн төлөх талаар зөвлөгөө өгөх, шинэчилсэн бүртгэлд хамруулах, нөхөн бүрдүүлэлт хийх, кадастрын зурган мэдээллээр үйлчлэх зэрэг үйлчилгээг үзүүлж ажиллалаа.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар