ИРГЭН ТА ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ ГАЗРЫН МЭДЭЭЛЛЭЭ https://egazar.gov.mn/ ЦАХИМ СИСТЕМД НЭВТРЭН ШАЛГАНА УУ.

2022-02-12-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Иргэн таны нэр дээр 1997-2010 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө https://egazar.gov.mn/ вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт болон сумдын газрын даамлуудад газрын гэрчилгээгээ эсвэл хуулбарыг авч очин хүсэлтээ өгч бүртгүүлэх шаардлагатай.
Шинэчилсэн бүртгэлийн ажил улсын хэмжээнд нэг л удаа хийгдэнэ. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох юм. Иймд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.
https://egazar.gov.mn/ цахим систем рүү нэвтрэн орох зааврыг https://www.facebook.com/darkhangazar/videos/289484762982008 холбоосоор орж үзнэ үү. Хэрэв ААНБ бол тоон гарын үсгийн төхөөрөмж ашиглан нэвтэрч орохыг анхаарна уу.
ЖИЧ: Иргэд та бүхэн урт хугацаагаар банк санхүүгийн байгууллагад барьцаалсан үйлдвэр, үйлчилгээ, амины орон сууц, гараж зэрэг өөрийн нэр дээрх эзэмшлийн газрыг мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх болон зориулалтын дагуу эзмшиж байгаа эрхийн гэрчилгээнийхээ хугацаа дууссан эсэхийг сайтар нягтлана уу.





Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар